Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэцэрлэгийн дээвэр 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хууларжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 30 минут ажиллан дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгосон байна. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.
Иргэд цаг уурын гаралтай аюулт үзэгдэлтэй үед гадуур явахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлээ.