АТГ: Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна

2022-04-14 Uncategorized

 

 

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны дөрөвдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 47.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт болон хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 224 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.