Өнөөдрийн онч үг

2022-03-9 Lifestyle
Ядуурал хүмүүсийг туйлшруулдаг. Тийм ч учир, аливаа хувьсгал ядуурал туйлдаа хүрэх үед гарч байдаг. Ядуурал хүмүүсийг ирээдүйдээ итгэлгүй, боловсолгүй, харанхуй болгодог. Хүмүүс байнгын бухимдалтай амьдарч, гарцгүй мэт сэтгэж, ид шид, “их удирдагчийг” илүү их хүсдэг. Хэрэв сошиал дээр олон хүн туйлширч, өөртөө итгэх бус, харин “чанга гарыг” хүсч шуугиж байвал ядуурал ихэсч, хүмүүс ядарч бна гэсэн үг. Энэ бол миний бодол биш. Түүх, нийгмийн олон номонд маш их бичигддэг сэдэв. P.S. Энэ байдлыг ашиглаж нэг “чанга гар” гарч ирэх нь элбэг. Харин асуудлыг шийддэг “чанга гар” байх нь маш ховор. Бараг бүгд л улс орноо бүр доройтуулдаг. Яагаад гэвэл, ЭЗ, нийгмээ хөгжүүлэхэд “чанга гар” байх нь ерөөсөө хангалтгүй. Хөгжлийг захиргаадалт, айдсаар хэзээ ч шийддэггүй.
Дангаасүрэнгийн Энхбат

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.