ЭМЯ: Сүүлийн хоногт 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ

2022-01-27 Uncategorized


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2273 тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлын 1183 нь Улаанбаатар хотод, 1090 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймагт халдвар бүртгэгдээгүй. Харин хамгийн олон буюу 170 тохиолдол Дорноговь аймагт батлагджээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 59737 хүн байгаа бол 11255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 93 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. Энэ хугацаанд халдварын улмаас хоёр хүн энджээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.