Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын хүрээнд сорил, сургалт дадлагыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Сорил, сургалт дадлагад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Дотоод хэргийн Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн багш, дамжааны сонсогчдын 19 багийн 100 орчим алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, Гал түймэр унтраах, аврах ангиудын сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж зохион байгуулагдсанаараа онцлог юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.