Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалт буцаажээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст буцаажээ. Эх сурвалжийн мэдээгээр хохирогч Э.Энхбатын зүгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, дахин шалгах хүсэлтийг гаргасан байна.
Н.Түвшинбаяр өөрийн найз, улсын арслан Э.Энхбатыг зодож гэмтээсэн хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан юм. Хүнд гэмтэл авсан хохирогч Э.Энхбат одоогоор БНСУ-д эмчлүүлж байна.