2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Туул, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан бол Их Хянганы нуруунаас эх авсан Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 15 см орчим даван тус тус үерлэж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-28
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.