Японы анхны балетын компани болох “Токио Комаки балет” компанийн 50 гаруй уран бүтээлчид монголд анх удаа “Галт шувуу” балетыг тоглох гэж байна. Энэ талаар өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хэвлэлийн хурал хийж мэдээлсэн юм.
Энэ балет тэр болгон театруудад тоглогдоод байдаггүй нь хөгжимнөөс нь болдог аж. Анх Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппийн бүжигчид 1910 онд Парисын театрт тоглож байсан билээ.
Энэхүү сонгодог балетын гол дүр Иван хунтайжийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг бүжих гэж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн жил Токиод “Галт шувуу” балетад тоглоод монголд тоглох саналыг тус театрынханд тавьсан байна.
Гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг “Монголын үндэсний балет” сургуулийн хаврын баярт оролцохоор ирээд байжээ. Хаврын баярын тоглолтод 280 гаруй хүүхдүүд оролцож, үйл ажиллагаа сайхан болсон байна.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.