Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

2021-03-16 Uncategorized

Жил бүр хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихэсдэг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2020 онд бүртгэгдсэн 1813 удаагийн гал түймрээс 13.5 хувь буюу 245 нь шар өвс шатааснаас гарсан түймрийн дуудлага эзэлжээ.

Шар өвс шатаасны улмаас нийслэлийн орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, 4 гэр, 41 хашаа шатсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны 03,04 дүгээр саруудад агаарын температур Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, дорнод Монголын тал нутаг зэрэг ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.