“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” энэ сарын 15-нд эхэлнэ

2021-03-5 Uncategorized

ЗГТА-БТСУХ, НЭМҮТ хамтран цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, иргэдийг биеийн тамирын энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхийг уриалж байна. Тэд  “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээг энэ сарын 15-28-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цахим гүйлтэд оролцогчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Strava” аппликейшныг ашиглаж хүссэн хүн бүр нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран оролцох боломжтой.

Нэг аймаг нэг баг, нэг дүүрэг нэг баг гэсэн зохион байгуулалтаар үйл ажиллагаанд иргэдээ оролцуулах бөгөөд идэвхтэй оролцуулсан Баруун, Зүүн, Хангайн, Төв гэсэн 4 бүсээс тус бүр 1 аймгийг, нийслэлийн дүүргүүдээс 3 дүүргийг шалгаруулна. Хамгийн хол зам туулсан эрэгтэй, эмэгтэй 3 оролцогчийг бүс тус бүрээс болон нийслэлээс мөн шалгаруулна.

Зохион байгуулагчдын зүгээс гүйлт эхлэхийн өмнө “STRAVA” аппликэйшн дээр аймаг, дүүрэг бүрийн нэрээр групп үүсгэнэ. Үүсгэсэн группэд оролцогчид өөрсдийн харьяаллын дагуу нэгдэх юм байна. Оролцогч нь өдөрт хэдэн ч удаа, хаана ч, хэчнээн ч км гүйж болно.

Тодруулбал хурд, хугацаа, орон зай, орчин хамаарахгүй. Магадгүй та гүйлтийн зам дээр ч гүйх боломжтой. Мөн гүйгээд биед ядралт, цуцалт үүссэн тохиолдолд алхсан ч болно. Гэхдээ аппликейшн тохиргоо ямар ч үед гүйх горим дээр ажиллах ёстойг анхаарах хэрэгтэй гэнэ.

Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын үйл ажиллагааг дараах байгууллага, клубүүд, хувь хүн хамтран зохион байгуулж байна.

ДЭМЖИГЧ КЛУБҮҮД:
• Let’s Run Mongolia club
• I RUN Mongolia
• Achilles International Mongolia
• Active Running Community Gruppe
• MGL Running Channel
• Монголын Эрүүл мэндийн гүйлтийн холбоо
• Хамтдаа Алхацгаая клуб НҮТББ
• Оргил Өөд клуб
• Horizon Hiking club
• Хайрхан Аялагч клуб
• Тэнгэр уулчдын клуб
• UB Hiking club
• Уулчин Монгол клуб
• TRI STAR CLUB
• Монголын Рафтингийн Холбоо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.