УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж, хамгийн олон санал авсан Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж иржээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж дууссанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.