Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.01.03) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30451
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.