“Сорхугтани” хатнаас түүсэн мартах учиргүй үгс

2018-01-22 Амрах агшин

Б.Сарантуяагийн “Сорхугтани” романыг уншиж байхдаа сурсан зангаараа бодууштай үгсийг нь тэмдэглээд л байлаа. Үүнийгээ ч бас уншигчидтайгаа хуваалцья.

-Ардын сэтгэлийг татаж эс чадваас хийж байгаа бүхэн чинь үнэгүйдэж, чи тэрслүүд эзэн болно. Ардын сэтгэлийг татъя гэвэл өтгөсийн уламжлалыг бүү хөндөөрэй
-Уулын оройд байгаа хүн, бүгдийг хардаг. Харин ганцхан зүйлийг харж чаддаггүй нь өөрийн бие. Уулын бэлд байгаа хүн бүгдийг харж чаддаггүй ч уулын оройг харж байдаг.
-Хөвүүд та нар эрдэм оюуныг хангалттай сурсан ч нэг зүйлийг сураагүй байна. Тэр нь хүнийг таньж сурах эрдэм юм. Хүнийг таньж сураагүй хүн улсыг удирдаж чадахгүй. Эгэл ард, эрхэм дээдэс хэний ч бай, сэтгэлийг ойлгож сурах нь чухал.
-Ариун үнэн гэдэг ямагт өөрийн зам мөрөө ялган харуулж байдаг тул, түүнд чин үнэнээр итгэн дагасан хүний өөдөөс тосон авдаг юм.
-Бид газрын явдлыг бүрэн таньсны дараа тэнгэрийн явдлыг тольдон харж сурах учиртай.
-Хүн, хүн шиг л байх хэрэгтэй. Хэрэв нохой шиг байх аваас зарим хүн чамайг гаршуулан тэжээх болно
-Хэрхэн хүчтэй болох вэ гэвэл олон хүний сэтгэлийг татах нь чухал. Бэлэг сэлтээр хүний сэтгэлийг нэг хэсэгтээ тогтоон барьж болно. Харин хүчээр хүний сэтгэлийг нэг хэсэгтээ тогтоон барьж болно. Хүний сэтгэлийг гүйцэд татах зүйл бол ухаан юм.
-Хүчийг хүчээр дардаг. Цууг цуугаар дардаг. Сэтгэлийг мөнгөөр татаж болдог.
-Аливаа зүйлийг зөнгөөр нь хийж чаддаг хүн л удирдагч буюу хаан байдаг юм.
-Тэнэг хүн алдаж байж ухаардаг, ухаантай хүн алдахаасаа өмнө бусдын алдаанаас ухаардаг. Амьдралын үнэн алдаа оноо аль аль нь номонд буй тул амьдралын үнэнийг номноос хай…

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.