ДЭМБ хөл хорио тогтоох нь халдвараас сэргийлэх хамгийн зөв арга гэж дүгнэжээ

2020-11-4 Uncategorized

Коронавирусийн халдварын хоёрдугаар давалгаа гарсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй байгааг онцолжээ. Одоогийн байдлаар цар тахлын улмаас 54 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, 95 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлажээ. Мөн 91 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан байна. Сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж, хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, амьтнаас амьтанд халдварлаж байгаа ннь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.