Нийслэлд үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2020 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1-6 хэм, говь талын нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
2020 оны 10 дугаар сарын 09- 13 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Сарын 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.