Дэлхийн хамгийн хөнгөн, жижигхэн, авсаархан хиймэл дагуулыг Энэтхэгийн 18 настай хүү хийж чаджээ. Рифат Шаарук хэмээх энэ хүүгийн бүтээсэн хиймэл дагуул 64 грам жинтэй аж. Тэрээр залуу зохион бүтээгчдийн тэмцээнд энэ бүтээлээрээ түрүүлсэн юм байна.
Шаарук 3D принтерээр хиймэл дагуулаа хэвлэн гаргаж авсан аж. Энэ хиймэл дагуул сансарт хөөргөсний дараа орбитод дөрвөн цаг орчим нисэх хүчин чадалтай бөгөөд шинэ маягийн компьютер төхөөрөмж, найман мэдрэгчээрээ дэлхийн цахилгаан соронзон орны хурдалтгал, эргэлтийг хэмжих юм байна. НАСА ирэх сард АНУ дахь төвөөсөө хөөргөхөөр болсон энэ хиймэл дагуулыг хүү Ерөнхийлөгч асан Абдул Каламын нэрээр КаламСат гэж нэрлэжээ. Учир нь, тэр бол Энэтхэг улсын сансрын шинжлэх ухаан хөгжих эхлэлийг тавьсан хүн юм.
Одоо дөнгөж 18 настай Рифат Шаарук Энэтхэгийн хүүхдүүдэд зориулсан “Space Kidz” байгууллагад ахлах судлаачаар ажилладаг байна. Тэрээр 15 насандаа мөн залуу эрдэмтдийн тэмцээнд цаг агаарын мэдээлэл цуглуулдаг гелийн агаарын бөмбөлөг хийж оролцож байжээ.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.