“Нохойны асрамжийн төв” Монголд байдаг эсэхийг та мэдэх үү. Тэр дундаа гудамжны гэгдэх тэнэмэл нохдыг арчлан тэжээдэг буянтан байх. Жирийн нэгэн залуу энэ сайхан буянтай ажлыг гурван жилийн турш хийж, нохдоо байлгах тав тухтай байртай болчихвол 400-500 нохойтой болох талаар хөөрөлдөж сууна. Түүний ихэнх “найз” нь гэр хорооллын тэнэмэл, эзэнгүй, гудамжны тодотголтой. Харин тэрбээр өнөөдөр 62 ийм андтай болжээ.
Энэ нохойг маань Итгэл гэдэг. Машинд дайруулаад бөгсөн бие нь мэдээгүй болчихсон унтуулах гэж байсан гөлөг. Над руу итгэл найдвар тээсэн, амьдрах хүслээр дүүрэн харцаар хараад байхаар нь унтуулахыг нь болиулаан авч тэжээхээр болоод, Итгэл гэж нэр өгч байсан юм. Одоо живх л хэрэглэдэг болохоос ямар ч нохойноос дутахгүй сайхан амьдарч байгаа.
Манайд бас Гурил гэдэг нэртэй нохой бий. Анх Гурилыг гудамжнаас олчихоод үнссэн чинь нүүрнээс нь нунтаг гурил үнэртээд байв. Тэгээд л Гурил гээд нэрлэчихсэн юм. Гурилыг олдог өдөр нэг согтуу залуу Коланы сав өшиглөчихсөн явж байсан чинь хөл доор нь бас нэг жижигхэн гөлөг дагаад яваад байсан юм. Тэр үед би найзуудтайгаа машинтай явж байлаа. За энэ яг согтуу хүн дагаж яваад дайруулах вий гээд гялс тэр жижигхэн гөлгийг очиж аваад, Будаа гээд нэрлэчихсэн. Гурилтай нэг өдөр олдсон болохоор нь хос нэр өгсөн гэх үү дээ. Манайд бүр Бүдүүн бөгс, Мантуу, Хар авгай гэсэн нэртэй нохойнууд ч байгаа. Хар авгай маань их ааштай, яндайсан юм байдаг. Тэгээд л ийнхүү нэрлэчихсэн. Бие галбир, ааш зан, олдох үеийн байдал зэргээс шалтгаалаад, нохойнуудаа нэрлэчихдэг. Одоо 62 нохой хашаанд байгаа. Бас болоогүй ээ дөрвөн мууртай. Нохойнууд маань бүгд нэрээ сайн мэддэг. Нэр нэрээр нь дуудаад гэр лүү ор гэвэл яг нэрээрээ орно, үг их сайн ойлгоно. Жижиг, том ялгаагүй бүгд эрхийн балай. Нохойны асрамжийн газар ажиллуулаад гурван жил болж бна. Бид хоёр гудамжинд байгаа өлссөн зовсон, даарсан амьтдыг цөөн тоогоор авардаг болж, энэ бүхнийг анх эхлүүлж байсан юм.
Бид хоёр гэдэг нь миний хамгийн анхны нохой, бид хоёр л доо. Honey гэдэг нэртэй Кокер спанель байгаа юм. Тэр маань энэ асрамжийн төвийн бас нэгэн үүсгэн байгуулагч шүү дээ. Анх би Honey-г авъя гэж огт төлөвлөөгүй байсан. Түрээсийн байранд амьдардаг, өөрийгөө яая даа гэж байж, амьтан авч тамлаад яах вэ гэж боддог байлаа. Нэг удаа амьтны дэлгүүр орсон чинь жижигхэн торонд сар хүрсэн үү, үгүй юу настай өрөвдөлтэй харцтай юм над руу ширтээд ч байх шиг. Нохой авчихвал яг хүүхэд шиг учраас би авахгүй болохгүй гэж мэдсэн хэрнээ л тэр дэлгүүр лүү 5, 6-н удаа эргэж буцаж гарч орсон. Гарч тамхи татаад л бодоод л өөртөө болохгүй гэж хэлээд л, эсвэл нэг болчих юм шиг санагдаад л тэгээд эцсийн дүндээ авахаар шийдээд ломбарданд notebook-ээ тавьж бгаад түүнийгээ худалдаж авч байсан юм. 120 мянган төгрөгөөр шүү дээ. Тэгээд л Honey-гоо түрээсийн байраар зөндөө явуулсан даа. Хоёулаа чемодан саваа чирээд л. Honey бид хоёр хоёулаа амьдардаг болоод асар олон юм үзэж туулсан. Намайг хүмүүсээс илүү ойлгож байгаа нь харагддаг, мэдрэгддэг байсан. Уйлах үед цээжин дээр минь ирж хэвтэж намайг тайвшруулдаг. Тэр бүх чин сэтгэлийг надад мэдрүүлсэн агуу амьтан. Тэр бид хоёр амьтдыг эхлээд цөөн тоогоор нь авардаг байлаа. Байр түрээслэдэг байснаа яваандаа хашаа байшин болгов. Гадуур, гэр хорооллоор явахаар асар их зовсон амьтад байдаг шүү дээ. Тэд нарыг хараад би тэд нарын төлөө асар том сайн сайxан зүйл хийхийг мөрөөдөж эхэлсэн. Нэг нэгээр нь цуглуулаад л явж байгаад сүүлдээ 60 гаруй амьтан болчихсон байсан. Олсон нохойнууддаа бүгдэнд нь үржил хаах мэс засал хийлгүүлнэ. Хүмүүс үржил хаах мэс заслыг нохойны эрхийг зөрчиж байна л гээд бдаг юм. Үнэндээ үржил хаах мэс засал хийлгээгүйгээс ямар олон гөлөг төрж, гудамжинд гарч зовдогийг хүмүүс тоодоггүй. Манайхаас нохой үрчилж авсан хүмүүс, авъя гэдэг ч хүмүүс зөндөө бна. Хүмүүс ихэнхи нь итгэл алддаг. Үрчлэгдээд буцаж ирсэн амьтад зөндөө байдаг. Хамгийн гол нь хэсэг хугацааны дараа зарим нь буцаагаад өгдөг. Гэхдээ алга болгочихоогүй нь их юм. Бид нар уг нь анкет бөглүүлээд, иргэний үнэмлэхийг нь хавсарган асар их ярилцаж байж нохойгоо өгдөг. Хэд хэдэн удаа уулзана. Нохой үрчилж аваад байлгах газрыг нь харна. Манайхаас авсан нохойгоо гар дамжуулж болохгүй гэж захина. Тэгж байж л найдвартай гэж бодсон хүндээ өгнө шүү дээ. Хүмүүс нохой авахдаа амьтанд хайртай дуртай гээд их гоё гоё юм ярина. Тэгж гоё юм ярьж авчихаад алаад хаячихна, эсвэл алга болгочихно, алга болгочихоод хэлэхгүй, тураалд нь оруулна. Ийм зүйлс дийлэнхдээ тохиолддог. Үүнээс гадна нэг том асуудал байна. Бид хэд энэ гурван жилийн хугацаанд нийт найман удаа нүүсэн байдаг. Олон нохой нэг хашаанд байлгахаар хажуу хавиргынхан дандаа дургүйцнэ. Уг нь манайхан шөнө тэгж их хуцаад байдаггүй. Бусдад нээх тээр болохооргүй гайгүй л байдаг юм. Гэвч асуудал эсрэгээрээ. Тэгээд сүүлдээ лизингээр хашаа, байшин авсан боловч Мэргэжлийн хяналтынхан ирээд торгоно энэ тэр гээд дахиад л бөөн асуудал болоод байгаа. Үүнийг яаж ийгээд л зохицуулна даа. Тогтвортой байх газраа л зохицуулчихвал бүр 400, 500 нохой авдаг хүчин чадалтай Асрамжийн газартай болохыг хүсдэг. Энэ хэдэн нохойгоо эрүүл, аз жаргалтай байлгах нь л миний хувьд хамгийн том аз жаргал минь юм даа” хэмээсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.