Тайландын хааны цээж нүцгэн шахам дэлгүүр хэсч яваа бичлэгийг тараасны төлөө Facebook компани шүүхэд дуудагдаж магадгүй байна. 64 настай эзэн хааны өнгөрсөн жил Германы Мюнхенд зугаалж явах үед авсан дүрс бичлэгийг хэн нэгэн Facebook сүлжээгээр тараасан нь дорхноо олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тайландын хууль ёсоор эзэн хааныг гутаан доромжилсон хүн хатуу шийтгэл хүлээдэг. Дээрх бичлэгийг тараах нь эзэн хааныг гутаан доромжилсон хэрэгт тооцогдох учраас нэн даруй устгахыг Тайландын хааны ордноос Facebook-ийн захирал Марк Зукербергт хандаж шаардсан байна. Хэрэв нэг өдрийн дотор Facebook-ээр тарсан бүх бичлэгийг устгаж чадахгүй бол шүүхэд өгнө гэж анхааруулжээ.
Дээрх бичлэгийг хийх үед Маха Важиралонгкорн эзэн хаан болоогүй, хунтайжийн хэргэм цолтой байсан юм. Насаараа шахам хилийн чанадад амьдарсан, гурван удаа эхнэрээсээ салсан, дуулиантай амьдралтай одоогийн эзэн хаан Германд голцуу оршин суудаг байсан юм. Тэрээр Мюнхений дэлгүүрээр найз бүсгүйтэйгээ хэсч явахдаа хунтайж гэмээргүй хувцасласан нь эрхгүй олны анхаарлыг татаж байжээ. Тэрээр хэт богино майк, жинсэн өмд өмссөн учраас бие дээрх шивээсүүд нь бичлэгээс тодорхой харагдаж байгаа юм.
Эзэн хааны нэр хүндтэй холбоотой хэргээр 2014 оноос хойш Тайландад нийт 105 хүн баривчлагдаад байгаа аж.
Б.Номун
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87386
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.