Өнөөдөр нийслэлд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 15-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи есдүгээр сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.