Д.Нацагдоржийн ахархан хийгээд ээдрээт амьдралыг тайзнаа амилуулна

2017-05-13 Соёл урлаг

УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгийг маргаашнаас  эхлэн тайзнаа тоглох гэж байна.

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг  хойч үе ирээдүй цагт үлдээснийг энэхүү жүжиг харуулах билээ.

Жүжгийн зохиолчоор Ш.Гүрбазар, найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон билээ.

Тасалбар нь 10-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100GG ашиглаж 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Тасалбарыг УДЭТ-ын касс, www.easyticket.mnwww.ticket.mn-ээс захиалахаас гадна 1900-1800 үнэгүй хүргэх юм.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.