Манчестер Сити багийг буулган авлаа

2020-03-9 Амрах агшин
Манчестерийн дербид Юнайтед илүүрхэв

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 29-р тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр /2020.03.08/ явагдлаа. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Манчестер хотын хоёр баг болох Манчестер Юнайтед болон Манчестер Сити багуудын хооронд явагдаж өнгөрлөө. Хоёр багийн тоглолт Манчестер Юнайтедын Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд явагдаж “улаан чөтгөрүүд” 2:0-ийн харьцаатай талбайн зочид болох Манчестер Сити багийг буулган авлаа.

Ийнхүү Манчестер Юнайтед баг энэ улиралд Манчестер Сити багтай Премьер лигийн хүрээнд хоёр тоглохдоо хоёуланд нь ялж байна. Энэхүү хоёр багийн эхний тоглолт өнгөрөгч оны арванхоёдугаар сарын 8-нд явагдаж, Манчестер Юнайтед 2:1-ийн харьцаатай Манчестер Сити багийг талбайд нь Этихад цэнгэлдэх хүрээлэнд хожиж байжээ.

Одоогийн байдлаар Английн Премьер лигт Манчестер Сити баг нэг тоглолт дутуу хүснэгтийн дэд байранд 57 оноотой бичигдэж байгаа бол Манчестер Юнайтед 45 оноотой тавдугаар байранд бичигдэж байна.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтын үр дүн:

  • Бөрнли 1:1 Тоттенхэм Хотспур
  • Челси 4:0 Эвэртон

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.