Дуучин Б.Амархүү мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял сонссон юм. Гэвч тэрбээр шоронгоос суллагдаад удаагүй байгаа ч шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад байна.
Энэхүү шинэ дууны нэр “Хэзээ ч орхихгүй хайр”. Үгийг нь Б.Нармандах, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиож, клипэнд нь түүний хань, мисс О.Ариунзул тогложээ.