Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт /2019.12.29/ зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов.
Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Соронзонболд болон Б.Бат-Өлзий тэргүүтэй шилдэг харцагууд хүчээ сорьсон юм. Энэхүү чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв. Ийнхүү Б.Бат-Өлзий “Ерөнхийлөгчийн цом”-д анх удаа түрүүлж, шилжин явах цомын эзэн болов. Харин шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан, Б.Ганхуяг нар үлдлээ.
Ташрамд сонирхуулахад, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой буюу 2018 онд болсон “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлж байсан билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.