Спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медаль хүртлээ

2019-12-9 Амрах агшин
Спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2003-2004), залуучуудын (2000-2002) эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (2019.12.07-08) ОХУ-ын Эрхүү хотод боллоо. Залуучуудын ангиллын 72 кг-ын жинд Монгол Улсаас оролцсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Говийн бөх” дэвжээний тамирчин, спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медалийн эзэн болжээ. Тус тэмцээнд Монгол, Кыргызстан, ОХУ-ын 150 гаруй тамирчин өрсөлджээ.

Д.Цогзолмаагийн хувьд 2017 онд энэхүү тэмцээнд өсвөр үеийн ангиллын 70 кг-ын жинд түрүүлсэн билээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.