Энтерпренеруудад асуудлыг хамтран шийдвэрлэх, логик дүгнэлт хийх, шийдвэр гаргах зэрэг олон ур чадварууд шаардлагатайгаас гадна зөвхөн туршлагаар олж авдаг нарийн төвөгтэй чадварууд ч бас хэрэгтэй байдаг. Гэвч суурь ур чадвар болох харилцааны чадвар нь орчин үеийн бизнес эрхлэгчдийн хувьд дутмаг байсаар байна.
Бүх зүйл харилцан ярианаас эхэлдэг
Таны хүмүүстэй харилцах ур чадвар бол бизнес тань амжилттай явах эсэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл юм:
• Бизнес төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдад танилцуулснаар тэднийг хөрөнгө оруулалт хийхийг ятгахаас гадна тэдний санаа бодол хүсэл сонирхлыг сонсдог.
• Анхны үйлчлүүлэгчидтэйгээ чадварлаг ярилцсанаар цаашид хамтран ажиллахад туслах итгэл үнэмшил төрүүлнэ.
• Багийн гишүүдтэйгээ ярилцсанаар тэднийг цаашид хамтран ажиллахаар үлдээхээс гадна тэднийг үр бүтээлтэй ажиллахад тусалдаг.
• Өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах.
• Харилцагчдын санаа бодлыг сонсох, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ санаа бодлыг тусгах.
Харилцаа нь үнэндээ таны бизнесийн бүхий л хэсэгт нөлөөлж байдаг суурь чадвар юм. Одоогоор ганц ч бизнес сургуульд “харилцаа”-ны талаар дагнасан анги байхгүй байна.
Илүү сайн харилцагч болоход туслах 5 зөвлөгөө
Таныг илүү сайн ярилцагч болоход туслах дасгалууд байх бөгөөд зарим нэг дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй болно.
Үүнд:
1. Анхаарлаа төвлөрүүл
Маш олон зөвлөгөөнүүдэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд нүдээрээ харилцах, ярилцагчийн хэлсэн зүйлийг давтах хэрэгтэй гэсэн байдаг.
Гэвч ТЕД-ийн төлөөлөгч Сэлэстэ Хэдли хэлэхдээ “Яагаад та анхаарлаа хандуулсан байгаа хэрнээ анхаарлаа хандуулж буй мэт үйл хөдлөл хийх хэрэгтэй гэж? Ярилцаж байхдаа зөвхөн өөрийн ярих боломж гарахыг хүлээх биш ярилцагчийнхаа хэлсэн зүйлийг анхааралтайгаар сонс. Үр дүнд нь та ярилцагчийнхаа хэлсэн санааг илүү сайн ойлгож илүү тохиромжтой хариуг хэлэх болно”.
2. Нээлттэй асуулт асуу
Хэрхэн харилцан яриагаа сайжруулах вэ гэсэн нийтлэг зөвлөгөөнүүдэд илүү их асуулт асуу гэдэг боловч энэ нь танд хэрэгтэй хариултын зөвхөн талыг нь л өгөх болно. Та хэт түргэн цуврал асуултууд асууснаараа сайн хариулт олж авч чадахгүй л болов уу. Үүний оронд та нээлттэй асуулт асууснаараа хариулагчаас илүү ач холбогдолтой мэдээлэл авах боломжтой юм.
Жишээ нь ”Танд бидний шинэ вэб сайт таалагдаж байна уу?” гэж асуувал зөвхөн “тийм”, “үгүй” гэсэн хариултаар харилцан яриаг дуусгах ба ач холбогдлоор бага мэдээлэл авах болно. Харин “Та бидний шинэ вэб сайтын талаар юу гэж бодож байна?” гэх маягаар илүү нээлттэй асуулт тавибал зүгээр.
3. Ярилцлагыг дуустал нь үргэлжлүүл
Ярилцлагын үеэр ярианы сэдэв өөрчлөгдөх тохиолдол гардаг бөгөөд энэ үед аль болох өмнөх сэдвээсээ хазайлгүй үргэлжлүүлэхийг хичээх хэрэгтэй. Толгойдоо орж ирсэн олон бодол санаануудыг ярианы сэдэвтээ оруулж саад болох хэрэггүй. Таны зорилго бол яриаг цааш нь эерэг хэмнэлээр өөрийн зорилгодоо хүртэл үргэлжлүүлэх явдал юм.
4. Үнэнээ хэлж байх
Хүмүүс таны хэлсэн үгийг санаж байх болохоор та юу хийдгээ болон юу мэддэгээ санаж байх хэрэгтэй. Жишээлбэл, харилцагч танаас “Та программаа сайжруулалт хийж чадах уу” хэмээн асуусан үед ярилцлагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд “тийм” гэж хариулах хэрэггүй (хариулт нь тийм гэдгийг баттай мэдэж байгаагаас бусад тохиолдолд). Харин “Би мэдэхгүй байна” гэж хариулбал таны ярилцлагыг илүү эерэг хүлээлттэйгээр үргэлжлүүлэх боломж өгч танд илүү их эрх мэдэл өгнө.
5. Шаардлагатай бол нарийн мэдээллийг алгасах
Тодорхой байдал бол яриаг илүү утга төгөлдөр болгох, харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхэд тусалдаг. Гэвч энэ нь бүх зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй гэсэн үг хараахан биш бөгөөд чухал биш байх дэлгэрэнгүй тайлбараас зайлсхийх нь заримдаа зүгээр байдаг гэсэн үг.
Жишээлбэл таны амласан ажил хугацаанаасаа 1-2 өдөр хоцорлоо гэхэд үр дүнд ямар ч сөрөг нөлөөгүй бол харилцагч дэлгэрүүлэн лавлаагүй тохиолдолд энэ тухай нэг бүрчлэн тайлбарлах хэрэггүй юм.
Дүгнэж хэлэхэд бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдаг шиг чадвараа ямагт сайжруулахын тулд их хугацааг зарцуулах тусам илүү сайн ярилцагч болж амжилтад тань сайнаар нөлөөлөх болно.
Нэмж хэлэхэд сайн ярилцагч байснаар зөвхөн ажлын амжилтаар хязгаарлагдахгүй, таныг илүү сайн найз, хамаатан садан, бусдад тустай нэгэн байхад тусална.
7 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.