Цэрэг татлагаас “зугтвал” 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

2019-10-18 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага есөн дүүрэгт өнөөдөр эхэллээ. “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлсэн талаар НЗДТГ-ын Цэргийн штаб лхагва гарагийн хурлынхаа үеэр мэдээлсэн.

Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд очих юм.

Харин Зөрчлийн тухай хуулиар цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог аж.

Цэрэг татлага явуулах байршил

1.Баянгол дүрэг-96 дугаар сургууль

2. Баянзүрх дүүрэг- 14 дүгээр сургууль

3. Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль

4. Сонгинохайрхан дүүрэг- 83 дугаар сургууль

5. Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль

6. Чингэлтэй дүүрэг – Тавдугаар сургууль

7. Налайх дүүрэг- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

8. Багахангай дүүрэг- Хангай цогцолбор сургууль

Хугацаат цэргийн албанд татагдагчид:

– Иргэний үнэмлэх

– Цэргийн үүрэгтний үнэмлэх

– Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

– Нийгмийн даатгалын дэвтэр

Их дээд сургуульд суралцагч оюутнууд:

– Сургуулийн тодорхойлолт

– Сургалтын төлбөр төлсөн баримт

– Оюутны үнэмлэх

– Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

– Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.