Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа хүлээлгэж өглөө

2019-09-12 Амрах агшин
Монгол Улсын жүдо бөхийн багийн дасгалжуулагч С.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, Д.Баттулга, Г.Дашдаваа, Тори Томо нар өчигдөр ажлаа хүлээлгэж өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд Ерөнхийпөгч Х.Баттулгын хүсэлтээр ийнхүү ажлаа өгсөн бөгөөд саяхан болсон ДАШТ-д Монголын баг тамирчид тааруу оролцсонтой холбоотой гэсэн яриа гараад байна.

Дашрамд дурдахад, жүдо бөхийн шигшээ багийг сүүлийн найман жил удирдсан багш, дасгалжуулагчид 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль авч Монголын жүдо бөхийн түүхэнд дээд амжилт тогтоож байсан юм.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.