Юухнаас ч бизнес босгож болохыг харуулсан гурван жишээ

2021-04-19 Подкаст

Инээд хүрэм санаа бизнест биеллээ олж хорхой хүрэм их ашиг орлого олох болсон тохиолдлуудаас бид Та бүхэнд хуваалцаж байна. Энэ жишээ нь бизнесийг заавал содон шинэ санаа, гарааны мөнгө, тохилог оффис, сэргэлэн хамтрагчтай байж эхлүүлнэ гэсэн төсөөллийг бут цохиж байгаа юм. Танд үүнээс “хөгийн” санаа байдаг юм биш биз? Тэгвэл яагаад үнэ цэнэ бүхий үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүн болгож болохгүй гэж…

Нохойн ялгадсыг цэвэрлэх үйлчилгээ

Энэ санаа нь PetButler компанийг үндэслэгч колумб эрийг баяжуулсан юм. Компанийн ажилтнууд нохойны ялгадсын цэвэрлэгээг төлбөртэйгээр гүйцэтгэх бөгөөд тэдний үйлчлүүлэгчид долоо хоног болгон мөнгө төлдөг байна.

Компанийг үүсгэн байгуулагч Мэтт Босвеллд энэ санал нь эхлээд инээдэмтэй санагдаж байв. Гэвч  эдийн засгийн сэтгэлгээ ба аж ахуй эрхлэх самбаа нь энэ санааны сул болоод давуу талыг олж харжээ. Үүний үр дүнд PetButler нь нохойн ялгадас цэвэрлэх ажил хийдэг хамгийн том компани болсон байна. Энэ нь хүмүүсийн дургүй байдаг, тэр ч байтугай  ой гутдаг ажлын нэг боловч ашиг орлого чамлахааргүй.

Мэтт ингэж тооцоолжээ: хэрэв 30 км-ийн тойрогтой газар 100,000 гаруй нохой байдаг юм бол  эдгээр нохойны эздийн 1 хувь нь долоо хоног тутам үйлчилгээ авна гээд бодоход багагүй мөнгө юм.

Одоо PetButler-ийн үйлчлүүлэгч нь 5000 гаруй болсон ба аль хэдийн зуу гаруй франчайзыг өөр мужуудад зарсан байна.

Эмээгийн чанамал

Фрэзер Доэрти 16 настайдаа сургуулиа орхиж, Super Jam хэмээх өөрийн компаниа нээсэн байна. Дэлгүүрийн чанамлыг голж, илүү хурц хэрнээ өвөрмөц амтанд дурлах болсон тэрбээр аль 14-тэйгээсээ эхлээд өөрөө хийсэн жимсний чанамлыг зарж эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн Шотланддаа төдийгүй бусад оронд алдартай болсон юм.

Компанийн жилийн эргэлт одоогоор 500,000 гаруй лааз бөгөөд энэ нь Английн чанамлын зах зээлийн тавны нэг юм. Чанамлын бизнесээс гадна Доэрти ном бичиж эхлэхээр шийдсэн ба одоо бизнесийнхээ талаар бичсэн хоёр ном нь худалдаанд гарчээ. Шотландын бизнес эрхлэгч нь  тэтгэврийн хүмүүст зориулсан үдэшлэг олныг зохион байгуулдаг ба SuperJamTeaParties гэдэг буяны байгууллагыг үүсгэсэн билээ.

Тус компанийн бүтээгдэхүүн нь Шотланд улсын үндэсний музейд өөрийн гэсэн стендтэй байдаг нь хүнсний бүтээгдэхүүний загвар болж байдгийн илрэл юм.

Явуулын хурим

Wedding Wagon гэдэг компани сонгосон газарт хуримын үйлчилгээ үзүүлдэг байна (боломжит сонголтуудыг дээр дурдсан компанийн вэбсайт дээр байрлуулсан байх бөгөөд энэ нь зочид буудлын өрөө, цэцэрлэгт хүрээлэн, Лас Вегасын дурсгалт газар ч байж болно).

Гэрлэлт, мөргөлийн зан үйлийг хийхэд шаардагдах бүх хэрэгслүүд фургон машин дотор байдаг. Компани нь гэрэл зурагчин, гэрч, бусад үйлчилгээг үзүүлдэг байна.

Гэрлэх ажиллагаа нь дунджаар 130 доллар болдог бөгөөд ёслолын төгсгөлд шинээр гэрлэсэн хүмүүс шаардлагатай хууль эрх зүйн баримт бичиг, гэрлэх үедээ бие биендээ өргөсөн тангарагыг нотолсон гэрчилгээг авна.

Энэхүү үйлчилгээ нь хосуудын хуримын зардлыг илтэд хэмнэх ба уламжлалт нүсэр ёслолыг бодвол сонирхолтой, давтагдашгүй болгодог аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.