Герман хүмүүсийн ариун цэвэр, бүр тодорхой хэлэх юм бол Шваби дахь ариун цэвэр нь “угаасаа байсан юм” биш, албадан үүсгэсэн байна.
Германчууд удаан хугацаанд хог, үнс, яс үс, угаадас зэргийг хаашаа ч хамаагүй хаядаг байв. Үүний улмаас өвчин эмгэг дэлгэрч, хот, тосгоноос нь тэсэхийн аргагүй муухай үнэр үнэртэх болсон байна.
XV зуунд Вюртембергийн гүн муухай үнэрээс залхахдаа айл бүр хүн, малын баас ялгадсыг шөнө тосгоны захад гарган хаяж байх зарлиг буулгасан аж. Гэвч зарлигийг дагаж байгаа үгүйг шалгах аргагүй болохоор хуучин хэвээрээ байлаа. Хашаа бүрт цагдаа тавих аргагүй, хээл хахууль, дайллагыг зогсоох хэцүү.
Гүн бодож байгаад шинэ зарлиг гаргасан бөгөөд ингэснээр Швабийн хотууд цэвэрхэн болсон юм байна.
Зарлигийн утга юу вэ гэвэл: Хэрэв таны хөрш хоёр долоо хоног ч юм уу хогоо хаяагүй бол хөршийг тань шийтгэхээс гадна таныг шийтгэнэ. Харин та хогоо хаяагүй байна гэж матах юм бол хөршийнхөө газраас авах эрхтэй болно. Үүний үр дүнд хөршүүдийнхээ зүгээс матахаас айн, долоо хоног бүр хашаагаа бүгдийн нүдэн дээр сайтар цэвэрлэх болжээ.
https://story.d3.ru/
Орчуулсан Д.Баярцэнгэл