Үйлчлүүлэгчдийн үнэнч байдлыг урамшуулахын тулд та бизнесээ тэдэнтэй илүү ойртуулж, хувийн түвшинд холбогдох ёстой.
Хэрэглэгчийн үнэнч байдал болон хэрэглэгчийг тогтоох хоёр аль аль нь бизнесийн амжилтын түлхүүр юм.
Хэрэглэгчийг барьж тогтоох нь урт хугацааны ашигт ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулдаг ба одоо байгаа хэрэглэгчдэд бизнесээ борлуулах магадлал 60-70 хувьтай байдаг бол шинэ хэрэглэгчдэд энэ тоо 5-20 хувиар буурдаг байна.
Харин үйлчлүүлэгчдийн үнэнч байдлыг урамшуулахын тулд та бизнесээ тэдэнтэй илүү ойртуулж, хувийн түвшинд холбогдох ёстой. Үйлчлүүлэгчийг маш сайн ойлгож, харилцан хамаарал бий болгох зорилгоор утга учиртай бүхий жижиг яриа хийн харилцаа өрнүүлэх техникийг үндэс суурь болгох тал дээр бид анхаарах хэрэгтэй. Эдгээр нь ердөө л FORD гэх дөрвөн үсгэнд агуулагдана.
Үсэг бүр юу илэрхийлэхийг болон танай баг хэрэглэгчийн харилцаанд уг техникийг хэрхэн ашиглаж болох талаарх тайлбартай танилцана уу.
1. F—Family буюу тэднээс гэр бүлийнх нь талаар асуу
FORD товчлолын эхний үсэг нь Family буюу гэр бүл гэсэн үгийг илэрхийлнэ. Шинэ хэрэглэгчтэй хамтран ажиллаж байгаа эсэх эсвэл урт хугацаанд хэрэглэгчийг илүү сайн мэддэг болох, тэдний гэр бүлийнхний талаар асуух зэрэг нь хувийн түвшинд чин сэтгэлээсээ анхаарал тавьж буйг тань илтгэнэ.
Хэрэглэгч тань хүүхэдтэй бол тэд нь спорт сонирхдог эсэхийг анхаарна уу. Хэрэв тийм бол хэрэглэгчтэйгээ дараа ярихдаа хамгийн сүүлийн үеийн спорт тоглоомын талаар ярилцангаа ажил хэргээ явуулах боломжтой юм. Ингэснээр үйлчлүүлэгч тань хувийн амьдралынх нь талаар энэ мэт жижигхэн зүйлийг анхаарч байгаад тааламжтай байх болно.
Түүнчлэн хэрэглэгчтэйгээ ярих үедээ “Танайхан сайн уу?” гэдэг ч юм уу гэр бүлийнх нь талаар жижиг асуултыг үргэлж асууж байгаарай.
2. O—Occupation буюу ажил мэргэжлийнх нь талаар ярилц
Товчлолын дараагийн үг бол бол Occupation буюу ажил мэргэжил юм. Бизнесийн харилцааныхаа үр дүнд харилцагчийнхаа ажил мэргэжлийн талаар мэдээлэлтэй байх нь цаашдаа илүү ихийг олж мэдэхэд тань тус болно.
Хэрэглэгчээсээ өөрийн ажлын үүргээ хэрхэн биелүүлсэн талаар болон юу хийж илүү сайжруулмаар байгааг нь асуу. Энэ нь танд төдийгүй үйлчлүүлэгчид сонирхолтой байхаас гадна таны бизнес тэдний ажилд хэрхэн тус дэм болох талаар ойлгоход тань тус болно. Үүний үр дүнд хэрэглэгчээ барьж тогтоох болон нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох боломжийг нэмэгдүүлдэг.
3. R—Recreational activities буюу амралт чөлөөт цагийнх нь талаар асуу
Гурав дахь үсэг бол амралт чөлөөт цаг. Энэ нь эцсийн эцэст үйлчлүүлэгчийн тань амралт, ая тухын талаар ямар нэг зүйлийг илэрхийлнэ. Жишээлбэл амралт нь болох гэж байгаа эсэх эсвэл тэдний хобби болон спортод дуртай эсэхийг нь анхаар. Хэрэв үйлчлүүлэгчид тань сонирхдог баг байдаг бол тэднийг халамжилж, өөрийгөө сануулах зорилгоор малгай ч юм уу путволк ч юм уу ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл явуулж болно. Эсвэл та дараа дараагийн удаа хэрэглэгчтэйгээ ярихдаа саяхан болсон ялалтыг нь дурдах зэрэг энгийн зүйл их чухал.
Энэ мэт энгийн зүйлс нь хэрэглэгчтэйгээ урт хугацааны харилцааг бэхжүүлэхэд нэмэртэй бөгөөд тэр ч байтугай найз нөхөд, хамт ажиллагсдадаа танайхыг санал болгох магадлалыг дээшлүүлдэг.
4. D—Dream буюу мөрөөдлийнх нь талаар ярилц
Сүүлийн үсэг бол мөрөөдөл гэх үгийг илэрхийлнэ. Хэрэглэгчийн хүсэл мөрөөдөл нь ажил амьдралын хүсэл эрмэлзэлтэй нь нийцэх хандлагатай байдаг.
“Хэрэв та дэлхийн хаа нэгтээ аялах бол хаашаа явах вэ?”, “Амьдралынхаа туршид хүрэхийг хүсэж буй зорилгын тань нэг нь юу вэ?” эсвэл “10 жилийн дараах өөрийгөө хэрхэн харж байгаа вэ?” зэрэг асуултаар хэрэглэгчийнхээ хүсэл мөрөөдлийн талаар асуух хэрэгтэй.
Ингэснээр ажил мэргэжлийг нь мэдсэний адилаар харилцагчийнхаа хувийн түвшинд олон зүйлийг мэдэх болно. Түүнчлэн тэдний хариулт нь тэдний мөрөөдлийг биелүүлэхэд таны бизнес туслах шинэ арга замыг тодорхойлох юм.
Ийнхүү дараагийн удаа үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллахдаа зорилготой, үр дүнтэй цаашаа ахих харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Хэрэглэгчдийнхээ талаар гүн гүнзгий мэдлэгтэй болж, утга учиртай харилцааг бий болгохын тулд гэр бүл, ажил мэргэжил, амралт чөлөөт цаг, хүсэл мөрөөдлийнх нь тухай заавал асуугаарай. Эдгээрийг хийх нь хэрэглэгчдийн үнэнч байдал, тэдгээрийг тогтоон барих асуудалд өвөрмөц ертөнцийг бий болгодог.
Эх сурвалж: MLC training
7 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.