Их аварга Хакүхо М.Даваажаргал таван даваатай болов

2019-01-18 Амрах агшин


Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн тав дахь өдрийн сүүлийн барилдаан болох Их аварга Хакүхо М.Даваажаргал, Маэгаширагийн 2-ооос барилдаж буй Нишикиги нарын барилдаан үзэгч олныг шуугиулсан юм.

Тэд дэвжээний гадна зэрэг гарч дахин барилдсан бөгөөд хоёр ч удаа тачай хийсэн юм. Эхний удаа Хакүхо аварга барьцанд хүрч түрэх үед Нишикиги дэвжээний захад мэх хийн хамтдаа гарсан. Харин дахин барилдахад Хакүхо аварга сүүлдэж боссон ч Нишигикиг давлаа. Энэ өдөр Озэки Точиношин гэмтлийн улмаас башёг өнжсөн бөгөөд тэр эхний 4 өдөр дараалан унасан юм.

Энэ башёд Комүсүби цолтой барилдаж буй Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Какүрюү М.Ананд аваргыг даван 4 дэх даваагаа авсан бол Какүрюү хоёр даваа, гурван унаатай болов. Харин Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр Ютакаяамаг уран мэхээр давж гурав дахь даваагаа авлаа.

Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Комүсүби Митакэүми нар барилдаж Митакэүми давснаар 5 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байна. Сэкиваке Такакейшо өнөөдөр Мёогирюүг давсанаар 4 даваатай болжээ.

Өнөөдөр Озэки Гойёдо 4 дараалан унасаны эцэст Точиозанаар эхний даваагаа аван, бага зэрэг сэргэлт авч чадлаа. Харин Такаясү Шодайд унасанаар гурав дахь унаагаа авлаа.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.