Г.Угалзцэцэг ДАШТ-ээс хос алтан медаль хүртэв

2018-12-17 Амрах агшин

Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16-нд зохион байгуулагдсан Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо.  WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-с хос алтан медаль хүртсэн ОУХ-ний мастер Г.Угалзцэцэг болон манай улсын баг тамирчид өнөөдөр /2018.12.18/ Чингис хаан олон улсын нисэх буудалд 23:00 буух юм байна. Монгол Улсын баг тамирчид маань 2 Алт, 4 Мѳнгѳ, 3 Хүрэл медаль хүртэж, 2 шагналт 4 дүгээр байр, 2 шагналт 5 дугаар байр эзэлсэн бахдам сайхан амжилт гаргажээ.

Харин Монгол Улсаас зургаан эмэгтэй, найман эрэгтэй тамирчин, нэг шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, хоёр алт, дөрвөн мѳнгѳ, гурван хүрэл медаль хүртсэнээс гадна шагналт дөрөвдүгээр байрт хоёр, тавдугаар байрт мөн хоёр тамирчин шалгарсан байна. Тухайлбал, тус ДАШТ-ийн

-“Women’s Athletic Physique over 165cm” ангилалд Г.Угалзцэцэг – Алтан медаль,

-“Women’s Ladies Athletic Physique 30-40 yrs” ангилалд Г.Угалзцэцэг – Алтан медаль,

-“Women’s Athletic Physique up to 165cm” ангилалд Г.Гансаруул – Мѳнгѳн медаль,

-Women’s Model Physique up to 160cm” ангилалд Б.Мѳнхчимэг – Мѳнгѳн медаль,

-“Men’s Sports Physique up to 170 cm” ангилалд Б.Лхагвадорж – Мѳнгѳн медаль,

-“Men’s Sports Physique up to 180 cm” ангилалд Ж.Баянмѳнх – Мѳнгѳн медаль,

-“Women’s Junior Model Physique 21 yrs” ангилалд М.Мойлоо(Г.Угалзцэцэгийн охин) – Хүрэл медаль,

-“Women’s Sports Physique up to 165 cm” ангилалд Х.Болорчимэг – Хүрэл медаль,

-“Men’s Fitness Physique over 170 cm” ангилалд Ж.Баянмѳнх – Хүрэл медаль,

-“Women’s Ladies Athletic Physique 30-40 yrs” ангилалд Г.Гансаруул- шагналт дөрөвдүгээр байр,

-“Men’s Sports Physique over 180 cm” ангилалд М.Эрхэмбаяр шагналт шагналт дөрөвдүгээр байр,

-“Men’s Sports Physique over 180 cm” ангилалд Х.Мѳнхбилэг шагналт тавдугаар байр,

-“Men’s Sports Physique up to 175 cm” ангилалд Э.Батдорж шагналт шагналт тавдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.

Тус тэмцээнд 51 орны 650 гаруй тамирчин 52 ангилалд ѳрсѳлджээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.