Олон улсын Паралимпийн хорооноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ дагуу аравдугаар сарын шилдэг тамирчныг тодруулах санал асуулгад АНУ, Япон, БНСУ, Узбекистан, Монголын тамирчид багтжээ.
Манай улсаас пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ “Жакарта 2018” Азийн пара наадмын аварга болж, шинэ дээд амжилтын эзнээр тодорч ийнхүү нэр дэвшсэн байна. Азийн наадмын пауэрлифтингийн 107 кг-д аваргын алтан медаль хүртэхдээ дэлхийн рекордыг 244 кг болгон шинэчлэн тогтоосон юм.
“Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн рекорд амжилтыг эзэмшигч Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээг дэмжин https://www.paralympic.org/ вэб сайт руу орж саналаа өгөөрэй. Энэхүү санал хураалт 11 дүгээр сарын 8-ны өдөр өндөрлөж, шилдэг нэг тамирчныг тодруулах юм.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.