2026 онд Канад, Мексик, АНУ дэлхийн аваргын тоглолтыг нэгдэж зохион байгуулна

2018-06-14 Амрах агшин

-2026 ОНЫ ДАШТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРОН ШАЛГАРЛАА-

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны 68 дахь удаагийн Конгресс лхагва гаригт /2018.06.14/ Москва хотноо хуралдав. Энэхүү хурлын гол зорилго нь 2026 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах орныг тодруулах явдал байв. Тэгвэл энэхүү хүндэт эрхийг авахаар өрсөлдсөн орнуудаас 2026 оны зочин орноор Канад, Мексик, АНУ дэлхийн аваргын тоглолтыг нэгдэж зохион байгуулахаар шалгарчээ.

Тодруулбал,  “Нэгдмэл-2026” гэх уриатай эдгээр гурван улсын хамтарсан баг 203 саналаас 134 санал авч олонхийн саналаар ялалт байгуулжээ. Энэ нь гурван улс нэгдэн хөлбөмбөгийн аваргыг зохион байгуулж буй анхны тохиолдол болж байна.

Эх сурвалж: DW

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.