Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийлгэхээр болжээ.
Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу тогтмол бэлтгэл хийхээр боллоо. Торуулбал, өнөөдөр 17-20 цагийн хооронд эхний бэлтгэл болох бол зургадугаар сарын 10-ны өдөр 09-12 цагт бөхчүүд хамтарсан бэлтгэл хийнэ. Баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцуулахыг МҮБХ-ноос уриалж байгаа юм.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.