Бэлтгэл хийгээд үр дүн гарахгүй байна уу?

2018-04-9 Амрах агшин

Зөвлөгөө

Одоо сийрүүлэх гурван ХАМГИЙН ЧУХАЛ зөвлөгөөний аль нэгийг хэрэгжүүлэхгүй бол бэлтгэл хийгээд үр дүн гарахгүй гэдгийг мэргэжилтэн зөвлөж байна. Хэрвээ энэхүү гурван зөвлөгөөг зөв хэрэгжүүлэх юм бол чиний ахиц нүдний чинь өмнө харагдах болно. 

1. Бэлтгэлийн хугацаагаа богиносго – Сонин сонсогдож магадгүй гэхдээ булчингийн өсөлт бэлтгэл хийсэн хугацаанаас илүүтэйгээр авсан ачаалал, цочрооноос шалтгаалж томордог. Нэг удаагийн бэлтгэлээ нэг цагаас битгий хэтрүүл. Гэхдээ илүү эрчимтэй хий. Дасгал хооронд дээд тал нь 2 минутын амралт байхад л болно.

2. Ихээр цөөн биш, багаар олон хоолло – Бид бүгдээрээ хоол идэхдээ заавал цададтлаа эсвэл дүүртлээ идэх муу зуршил суусан байдаг. Энэ нь идсэн хүнсээ биенд АШИГГҮЙ задраахад хүргэдэг. Багаар идэх нь дараагийн удаагийн хоолны хоорондох зайг богино болгож булчинг илүү урт хугацаанд ашигтай тэжээхэд тусалдаг. Энэ хэмжээгээр өдөрт 4-5 удаа хоолло.

3. Тууштай байдал- Магадгүй энэ зөвлөгөө хамгийн чухал нь байх. Өнөөдөр хичнээн их жин өргөж, хичнээн идэвхитэй байсан ч хэрвээ чи маргааш нөгөөдөр хоёр өдөр “зүгээр суувал” хөдөлмөр чинь ЮУ Ч БИШ болно. Булчин ДАВТАМЖААР томордог. Гоё биетэй болно гэдэг нь УРТ ХУГАЦААНЫ АЯЛАЛ юм. Миний хувьд ч энэ эхлэл төдий.

 

Дамбаа Батчулуун

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.