Өсвөрийн сагсчид “Eastern Cup” ОУ-ын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

2018-04-3 Амрах агшин

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо |FIBA|-ны ивээл доор жил бүр ХБНГУ-ын Берлин хотноо болдог “Eastern Cup” өсвөрийн ОУ-ын тэмцээнд Монголын ирээдүй болсон өсвөрийн сагсчид маш амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл нийт дөрвөн медаль хүртлээ.
Тэмцээн 3-р сарын 29-нөөс 4-р сарын 2-ны хооронд болсон бөгөөд манай улсаас 13-аас 16 насны эмэгтэй хоёр, эрэгтэй тав, нийт долоон баг оролцсоноос Монгол 3-р сургуулийн багш Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны эрэгтэй баг Германий багийг 42:31 харьцаатай буулган авч аваргын алтан медаль хүртэж амжилтын бухиаг эхлүүлсэн юм.

Тус насны ангилалд шилдэг тоглогчоор Т.Тэмүүлэн нэрлэгджээ.

Харин Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны эрэгтэй нэгдүгээр шигшээ баг Нидерландын шигшээг хожиж аварга болж шилдэг тоглолгчоор Г.Дөлгөөн тодорсон бол Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны эрэгтэй баг аваргын төлөө АНУ-ын багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медалийг хүртсэн юм.
Мөн эмэгтэй U14 насны баг хүрэл медалийн болзол хангажээ.

Харин О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны эрэгтэй баг, Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ мөн охидын U16 насны шигшээ багууд шилдэг дөрөвт шалгарсан багтам амжилтыг үзүүлжээ.
“Eastern Cup” ОУ-ын тэмцээний бүх оддын холын зайн шидэлтий аваргаар U15 насны хоёрдугаар багийн тоглогч Л.Мөнхтулга тодорсон байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.