Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлэх талаар маргааш мэдээлэл хийхээ мэдэгдлээ.
Танхимын барилдаанд хүч үзсэн бөхчүүдээс авсан шинжилгээгээр таван бөх допингийн сорьц эерэг гарсан гэх мэдээллийн талаар БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбатаас тодруулсан юм.
Тэрбээр: “БСШУСЯ-ны дэргэд Спортыг дэмжих сан гэж байдаг. Энэ сангийн журмаар МҮБХ, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран 2017 оны есдүгээр сараас эхлэн “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Энэ дагуу 35 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон бөхчүүдийн дунд улсын цолтой болон аймгийн цолтой хүмүүс ч байгаа. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. Бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ дүрмийнхээ дагуу шийдвэрлэнэ. Уг асуудлаар МҮБХ маргааш мэдээлэл хийнэ” гэлээ.
А.Уянга
57 минутын өмнө
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.