Франц улс алтан медаль хүртсэн тамирчнаа 50 000 еврогоор шагнана

2018-02-21 Спорт

Пёнчанаас алтан медаль хүртсэн тамирчиндаа Франц улс 50 мянган еврогийн шагнал олгохоор болжээ. Тус улсын спортын яам энэ талаар мэдээлсэн байна. Ингэснээр биатлоны тамирчин Мартен Фуркад 150 мянган еврогийн шагнал авах эрхтэй болж байна. Тэрээр энэ олимпоос гурван алтан медаль хүртээд байгаа юм.

Франц улс Риогийн зуны олимпийн наадамд түрүүлсэн тамирчдадаа мөн ийм хэмжээний шагнал олгож байжээ. Францын баг одоогоор “Пёнчан 2018” олимпоос таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 13 медаль хүртээд байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.