Манай бөхчүүд зургаан даваатай боллоо

2018-01-23 Спорт

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо болж байна. Хацү башёгийн дээд зиндааг ёкозүна Какүрюү М.Ананд есөн даваатай башёг тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас маэгашира Точиношин найман даваа, нэг унаатай удаалж байна.

Жюүрёо зиндааны мэдээллийг хүргэе. Жюүрёог есөн өдрийн дараах байдлаар Котоеко, Чиёоноо нар долоон даваа, хоёр унаатай тэргүүлж байна. Түүний араас манай бөхчүүд удаалж буй.

Миторюү Б.Төрболд, Дайшохо Р.Шижирбаяр нарын бөхчүүд зургаан даваа, гурван унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Тэгвэл тэдний араас Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд нарын бөхчүүд таван даваатай удаалж байна. Мөн Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар дөрвөн даваатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд оржээ.

Дашрамд тодотгоход, өнөөдөр болох башёгийн арав дахь өдөр Миторюү Котоекотой, Дайшохо Шиманомүтэй барилдана.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.