ХЭНИЙ Ч МЭДЭЭГҮЙ ҮНЭН

2018-01-3 Спорт


Монгол бөхчүүдийн хагаралд юу нөлөөлөв?

Японы Сүмогийн 70 дахь их аврага ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлаад даруй нэг сарын хугацаа өнгөрчээ. Хоёр улсыг донсолгосон шуугиан Харүмафүжи аврагыг зодог тайлснаар намжсан гэхэд хэлсдэхгүй. Монгол бөхчүүдийн хооронд болсон үймээн анх өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржтой маргалдаж хоёр бөх хоорондоо гар зөрүүлсэн байдаг. Үүний улмаас Таканойва А.Баасандоржийн толгой ноцтой биш ч бага зэргийн гэмтэл авсан.

Гэвч эцэстээ нэг нь зодог тайлж нөгөө нь сумодоо үлдэх болсон хэргийн гол үнэн учир шалтгаан юунд байв? Тухайн үед тэнд байсан, үйл явдлыг өөрийн нүдээр харсан олон гэрчүүдийн ярьснаар анх Таканойва А.Баасандорж өөрөөсөө дэв өндөртэй ёкозүна нарыг үл хүндлэн Хакухо аврагыг үг хэлж байх үед утсаараа оролдон найз охинтойгоо ярьсан байдаг. Энэ үед Харүмафүжи Бямбадорж түүнд өөрөөс нь ах мөн ёкозүна хүн үг хэлж байхад утсаараа оролдохгүй байхыг шаардсан байна. Гэвч Таканойва А.Баасандорж түүний үгийг үл ойшоон тэнд байсан бусад бөхчүүдийг үл хүндлэх маягтай зан ааш гаргажээ.

Харүмафүжи аврага түүнд дахин болихыг шаардахад Таканойва А.Баасандорж түүнрүү муухай харж амандаа бувтнах маягтай болж ирээд түүний өөдөөс үг сөрөн “Би найз охинтойгоо ярьж байна” хэмээн дуу нь чангарч маргалдах шинжтэй болж ирэхэд Хакухо аврага ч энэ байдалд тэсвэр алдагдаж Таканойва А.Баасандоржийг ер нь Монгол бөхчүүдтэйгээ харилцаа муу байдаг үргэлж биеэ тоодог байдлыг нь давхар зэмлэсэн байна.

Мөн Таканойва А.Баасандорж нь өнгөрөгч наймдугаар сард доод зиндааны Монгол бөхийг зодон танхайрч маш хүнд гэмтэл учруулж үүний дараа давхар хүчингийн хэрэгт холбогдсоныг түүний дэвжээний багш Таканохана их хэмжээний мөнгөөр сумогийн холбоонд мэдэгдэлгүй нуун дарагдуулсан ноцтой асуудал түүний ард байгаа юм.

Энэ мэт бөх хүнд байж болохгүй асуудлууд нь Харүмафүжи аврага түүнд гарах хүрэх болсон хамгийн том шалтгаан болжээ. Тэр үед байдлыг бодитоор харж суусан нутаг нэгт бөхчүүд болох ёкозүна Ананд болон дээд зиндааны хэд хэдэн бөхчүүд мөн харжээ. Удаа дараа ах хүний үгийг үл ойшоож өөдөөс нь үг сөрөн эсэргүүцэл үзүүлсэн байдалд Харүмафүжи аврага тэсвэр алдагдан Баасандоржийг алгадсан боловч Таканойва А.Баасандорж эсэргүүцэл үзүүлж Харүмафүжи түүнд гар хүрч үймээн дэгдсэн байна. Гэвч тэнд байсан бөхчүүд уг зодооныг салгаснаар үймээн намжиж бөхчүүд өөр өөрийн байр руу явцгаасан байна. Энэ үйл явдлын маргааш өдөр нь Таканойва А.Баасандорж Харүмафүжи дээр ирээд урьд шөнө болсон үймээний асуудалд түүнээс уучлалт гуйн хоорондоо эвлэрч гар барин салцгаажээ.

Энэ үед хажууд нь хамт байсан дээд зиндааны Монгол бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Таканойва Баасандорж Харүмафүжи Бямбадорж хоёрын хооронд болсон зодооныг тэр даруй сурвалжлагч нарт мэдэгдэж асуудлыг хурцдуулж дэвэргэсэн байна. Монгол бөхчүүдийн хооронд үүссэн асуудлыг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өөртөө ашигтай байдлаар эргүүлэхийн тулд Баасандоржтой үгсэн хуйвалдаж Монгол бөхчүүдээ хорлох сэдлийг анх тавьсан талаар Гантөгс багш дараа нь халаглан ярьсан юм. Эрчүүдийн хооронд болсон асуудлыг ийнхүү увайгүй байдлаар өөртөө ашигласан Г.Ган-Эрдэнэтэй дараа нь Кёкүшюзан Батбаяр холбогдож болсон үйл явдлыг түүнд ярьсан байна. Хэрэг явдал ийм дээрээ тулсаныг мэдсэн Кёкүшюзан Батбаярч тэр даруй Японд очиж тухайн үед сенсац болж байсан асуудлыг мэдэх гэсэн Японы бүх телевизүүд дээр очиж өндөр төлбөртэй ярилцлага өгч их хэмжээний мөнгө авч болсон болоогүй зүйлийг ярьж давхар улс эх орны нэрийг гутаан гал дээр тос нэмж улам хурцдуулав. Гэвч аливаа худал хуурмаг бүхэн хар мөртэй байдгийн адилаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн шидсэн чулуу эргээд өөрийн толгой дээр хүчтэй буух буй за.

Сүүлд хэвлэл мэдээллээр цацагдаад байсан Таканойва А.Баасандоржийн толгойны зураг дээрхи бэртэл огт хүнд биш бөгөөд бага зэргийн сэдэрлийг бэлтгэлийн үеэр сэдэрч магадгүй гэсэн үүднээс сэрэмжилж хийсэн хамгаалалт юм. Гэвч үүнийг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы сурвалжлагч нарт маш хүнд бэртэл авж толгойндоо оёдол тавиулсан мэтээр ярьж утсаараа толгойны зургыг авч сэтгүүлч нарт өгсөн байна. Энэ бүх худал гүтгэлэг ах захаа хүндлэх Монгол ёсыг уландаа гишгэж дэв цолны төлөө нэгнийхээ хор шарийг малтах гэсэн Баасандорж Ган-Эрдэнэ хоёрын увайгүй үйлдэл нь эцэстээ нэгэн сайхан Монгол аврагыг зодог тайлахад хүргэж мөн Монголын нэрийг газрын хөрсөнд давхар булж их хэмжээний мөнгө буюу 55 сая төгрөг авч Японы телевизүүдэд ярилцлага өгсөн ​Кёкүшюзан Батбаярын амин хувиа хичээсэн үйлдэл харуулна. Нэр алдарын төлөө нутаг нэгтнээ хорлож эх орныхоо нэрийг гутааж, худал гүтгэлэг зохиож байгаа яахаас ч буцахгүй ийм хүмүүсийг бид Монгол гэж хэлээд үдэш бүр зурагтаар харж бишрэн шүтэх хэрэг байгаа гэж үү?

Эх сурвалж твиттер VIA:Erdenebat Orgil

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.