Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар БНХАУ-ын Шэньжэнь хотноо олон улсын тэмцээнд амжилттай оролцоод иржээ.
Гурван өдрийн турш олон улсын тамирчидтай ур чадвараараа өрсөлдөн Н.Мөнхшүр олон удаагийн гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна.
2017 оны ДАШТ-ий дараа болж байгаа тус тэмцээн маш сонирхолтой болж, олон дэлхийн аварга цолтой тамирчид уг тэмцээнд оюуны чадвараа сорьсон юм. Зохион байгуулагч орны тамирчид, 60 мянган оюун ухааны тамирчдаас шигшигдэн оролцсон гэдгээрээ онцгой тэмцээн болов.
Монголын оюун ухааны академийн тамирчид сүүлийн жилүүдэд эх орнынхоо нэрийг тив, дэлхийн тэмцээнд өндөрт гаргаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-3-нд Индонези улсын Жакарта хотод болсон ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүлсэн. Тус тэмцээнд 21 орны 130 гаруй тамирчин оролцож, харааны болон сонсгол сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. Манай баг тамирчид 90 медалиас 50-ийг хүртэж, бахдам амжилтыг үзүүлсэн байна.
“Монголын оюун ухааны академи” одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, 760 медаль хүртээд байна.
Б.Зулсар
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.