Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ

2017-12-12 Спорт

Английн Лондон хотод “London chess classic” шатрын олон улсын тэмцээн болов. 

50 гаруй их мастер цолтой шатарчид өрсөлдсөн энэ тэмцээнд манай их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглосноос зургаан оноотойгоор мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд 280 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.