АНУ-ын алдарт Форбс сэтгүүл спортын хамгийн үнэ цэнэтэй брэнд болж чадсан тамирчдын жагсаалтыг гаргажээ. Тэргүүн байрт худалдааны тэмдэг нь 37,2 сая доллараар үнэлэгдэж буй Швейцарийн теннисчин Рожер Федерер орсон байна.
Дараа нь Америкийн сагсан бөмбөгч Леброн Жэймс 33,4 сая доллар, Ямайкийн хурдан гүйгч Усэйн Болт 27 сая ам.доллар, Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду 21,5 сая ам.долларын үнэлгээтэйгээр бичигдэв. Эхний аравт гольфийн тамирчин Фил Микельсон, Тайгер Вүүдс, Рори Макельрой, крикетын тамирчин Вират Кохли, хөлбөмбөгчин Лионель Месси, сагсан бөмбөгч Стефен Карри нар багтсан аж.
Форбс сэтгүүл мөн спортын ертөнц дэх хамгийн үнэ цэнэтэй үйл явдлуудыг жагсаав. Энэ жагсаалтад Супербоулын тэмцээн тэргүүлсэн аж. Хойд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн шигшээ тоглолт 663 сая доллараар үнэлэгджээ. Ирэх жил ОХУ-д зохиогдох Хөлбөмбөгийн ДАШТ жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдсэн аж. Өмнө нь Зуны болон Өвлийн олимпийн наадмууд орсон байна.
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.