Дундговь аймгаас 2018 оны “Улсын аварга малчин”-аар 4, “Улсын аварга саальчин”-аар 1 хүн шалгарч, Улсын аварга малчдын тоо 1962 оноос хойш 157-д хүрлээ.
“Улсын аварга малчин”-аар Говь-Угтаал сумын хоёрдугаар багийн малчин Сүрэндаваагийн Баянмөнх, Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Батпүрэвийн Цолмонбаатар, Эрдэнэдалай сумын тавдугаар багийн малчин Мөнхбаярын Галбадрах, Хулд сумын гуравдугаар багийн малчин Лүндэгийн Өлзийбат нар тодорчээ.
Харин “Улсын аварга саальчин”-аар Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Чүлтэмжамцын Наранцэцэг тодорсон байна.
1962 оноос 1999 он хүртэл нийт 91 малчин “Улсын аварга” малчин болж байсан бол 2000-2018 онд 65 малчин энэхүү алдар цолыг хүртжээ.
Оноор нь авч үзвэл 2015 болон 2017 онд Дундговь аймгаас хамгийн олон буюу 8 “Улсын аварга малчин” төрж байсан ажээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.