Өвөрхангай аймгийн хэмжээнд 30.3 мянган мал зүй бусаар хорогджээ

Энэ жил Өвөрхангай аймаг 5,6 сая толгой мал тоолуулснаас 2,2 сая нь хээлтэгч мал байна. Энэ жилийн мал хээлтүүлгийн мэдээгээр 1,8 сая толгой мал төллөхөөр бэлтгэл ажил хангагдсан.

4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 22,8 хувь буюу 430,0 мянган мал төллөсөн талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн одоогоор 16,0 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.8 хувь буюу 414,0 мянган төл мал бойжиж байна.

Мөн нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 12,7 мянган мал хээл хаясан бол цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0,5 хувь буюу 30,3 мянган мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.