Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын оршин суугч коронавирусийн шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн нь тогтоогджээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний ПСР шинжилгээг Улаанбаатар хот руу илгээгээд байгаа аж.

Тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлажээ. 

“Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлээд эмчилгээ хийлгэсэн хэд хэдэн иргэн орон нутаг руу буцсан болох нь тандалт судалгаагаар тогтоогдсон байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.