Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

2017-04-14 Хэнтий

  Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа уриатай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”  нээлтээ хийлээ.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, НБХ-ийн дарга Г.Лхагвахатан нар оролцлоо.
Тус аяныг аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ, ХХҮГ, МХГ, БСУГ, ЭМГ, ЭМНДХ, МСҮТ, сумдын ЗДТГ, ОБГ, ХХААГ, ГХБХБГ, ҮЭХ, АОЭХ, Барилгачдын холбоо хамтран оролцож байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг олон нийтэд сурталчлах, үнэлэлт дүгнэлт өгөх, эрүүл аюулгүй ажлын орчинг бүрдүүлэх, ажиллагсдад ажлын байран дах зөв хандлагыг төлө
вшүүлэх зорилготой энэхүү аян хэрэгжснээр салбар хороодын үйл ажиллагаа идэхижиж, иргэд олон нийт, ажил олгогчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголт дээшилж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин буурна хэмээн тус аяныг зохион байгуулагчид үзэж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.