Хэнтий аймгийн Бэрх хотын М.Аялуун, Б.Номиндалай, Б.Азбаяр, Б.Базарсад, Б.Амарбаясгалан нарын өсвөрийн шатарчид Ази тивийн аварга, МУ-ын хамгийн залуу эрэгтэй, эмэгтэй ОУХМ Д.Номин-Эрдэнийн нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ.
Улаанбаатар хотноо энэ сарын 08-09-ний өдрүүдэд болсон тус тэмцээнээс Баттөрийн Номиндалай мөнгөн медаль хүртсэн юм. Б.Номиндалай нь улсын чанартай тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, анхны медалиа энгэртээ зүүсэн нь энэ юм. Тэрбээр дасгалжуулагч багш Б.Энхбаяр болон өөрийг нь дэмжсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлсэн юм.
Б.Номиндалайгийн оролцох дараагийн тэмцээн энэ сарын 12-13-нд Говь-Сүмбэр аймагт зохион байгуулагдах “Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.