Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Дэлхийн банкны “Эрчим хүчний төсөл-2” хэрэгжиж дууслаа.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээж авсан байна. Уг төслийн хүрээнд 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх 29.7 км урт шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийгдэж, хуучин модон тулгууртай шонгуудыг төмөр бетон тулгууртай шонгоор бүрэн сольжээ. Ингэснээр сумын аж ахуйн нэгж, албан байгууллага болон бүх айл өрх эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, бүх хэрэглэгчид орчин үеийн технологийн ухаалаг тоолууртай болоод байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.